Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ сарын сүүлийн башёгийн үргэлжилж байна. Башёгийн эцсээр сүмогийн барилдаануудад тавигдсан бооцооны нийлбэр дүнг гаргахад компаниуд 2008 оноос хойш рекорд тогтоох хэмжээний бэлэн мөнгөний бооцоо тавиад байгаа аж. Гэхдээ мөнгөн дүнг хараахан тодорхой мэдээлээгүй байна. Харин өмнө нь 2007 оны зургаан башёд 353.5 сая йенийн бооцоо спонсор компаниудаас цуглаж байсан нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ.
Харин энэ жил тухайн мөнгөн дүнгээс даруй өндөр үзүүлэлт гараад байгаа гэнэ. Сүмогийн башёгийн үеэр спонсор байгууллагууд барилдаан тус бүрт 62 мянган йен төлж, компанийнхаа нэр, лого бүхий далбааг сүмогийн ринг тойруулан, үзэгчдэд танилцуулдаг юм. Энэ жил гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “DHC Corp”, автомашин борлуулагч “Fukuoka Toyota”, сакэ архи үйлдвэрлэгч “Kirishima Shuzo Co.” компаниуд нэмэгдэж, тэмцээний үеэр бооцоо тавьж эхэлжээ.
Сүмогийн бооцооны мөнгө өсчээ | ||
Үзсэн: 1119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.