Шууд Chart

Хятадад хэт халуун үргэлжилж байна

2013-08-07 18:32:51

Хятадын өмнөд, зүүн нутгуудаар үргэлжилж байгаа аагим халууны улмаас хүмүүс 4 сая га талбайн үр тариа наранд хатаж, 4,5 сая хүн ундны усны хомсдолд ороод байгаа тухай Хятадын CCTV  мэдээлж байна. Энэ нөхцөл байдал Хунань, Гуижоу мужуудад илүү хүндэрч байгаа аж. Эдгээр бүс нутаг дахь усан цахилгаан станц газар тариаланчид, оршин суугчдыг усаар хангахын тулд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Хэт халууны хүнд нөхцөлд байгаа 4 сая гаруй хүний өдөр тутмын хэрэгцээт зүйлд зориулж Хятадын засгийн газраас хүн бүрт 10 долларыг төсөвлөн яаралтай тусламжинд зарцуулсан байна. 10 хүний аминд хүрээд байгаа хэт халуун Шанхайд одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Өчигдөр цельсийн 40 хэм хүрж халсан агаарын хэм цааш хэдэн хоног үргэлжлэх гэнэ. Энэ сарын 2-р хагасаас эхлэн бороо орж, ангасан хүн амьтан, хөрс шороог ундаалах төлөвтэй байгааг ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.   Нэг хэсэгт нь ган гачиг болж байхад Гансу мужид үер болж, олон хүн орон гэргүй болжээ. Хятадын эрх баригчид орон нутгийн удирдлагуудтай хамтран нөхцөл байдлыг хянах, яаралтай түргэн тусламж хүргэх албадыг онцгой байдал нүүрлэсэн газар бүрт байгуулахаар болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадад хэт халуун үргэлжилж байна  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй