Аргентины Росарио хотод 10 давхар орон сууцны байранд дэлбэрэлт болж, 58 хүн шархдан, 6 хүн амь насаа алдсан байна. Орон нутгийн аюулгүйн албаны мэдээлж байгаагаар орон нутгийн цагаар 9 цаг 30 минутанд хий алдагдсанаас дэлбэрэлт болсон гэжээ. Одоогийн байдлаар нурангид дарагдсан хүмүүсийг эрэх ажил хийгдэж байгаа юм. Осол гарснаас хэдэн цагийн дараа ч гэсэн байшингийн нурангин дороос хүмүүс амь аврахыг хүсч, орилсоор байжээ. Гал унтраах анги бүрэн бие бүрэлдэхүүнээрээ онцгой байдлын дор ажиллаж байгаа бол 17 түргэн тусламжийн эмнэлэг шархадсан иргэдэд үйлчилж байна. Дэлбэрэлтийн доргилт ослын газраас эргэн тойрон 200 метрт мэдрэгдэж, шил, тоосго ойр орчмын барилга, гудамжруу үсчсэн аж. Энэ бүс дэх зарим сургуулийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлж, банк, дэлгүүр зэрэг үйлчилгээний газруудыг түр хугацаагаар хаагаад байна.
| Аргентины Росарио хотын орон сууцанд дэлбэрэлт болов | ||
| Үзсэн: 917 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.