Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяж, олон мянган хүний амь насанд хүрсэн эмгэнэлт хэргийг эргэн дурсаж, хүн төрөлхтнийг цөмийн зэвсгээс ангижрахыг уриалсан юм. Үүнтэй холбоотойгоор энэ хэргийн хор уршгийн тухай өгүүлэх зурагт номыг Энэтхэгийн хүүхэд багачуудад зориулан танилцуулжээ. БНЭАУ нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зурсан орнуудын нэг юм. Цөмийн зэвсэгийн аюул, түүний дараах хор уршгийг хүүхдүүдэд танилцуулах энэхүү зурагт номонд атомын бөмбөг дэлбэрэх үед амьдарч байсан хүүгийн тухай, тэдний гэр бүлээр дамжуулан нөхцөл байдлыг дүрслэн үзүүлсэн байна. Япон хэлнээс Хинди хэлэнд буулгаж байгаа орчуулагч Томоко Кикути энэхүү номоор дамжуулан Энэтхэгийн хүүхэд багачууд ирээдүйд энх тайвныг эрхэмлэдэг, цөмийн аюулыг ухаардаг хүмүүс болон төлөвшинө гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Японы Хирошима хотын атомын бөмбөгийн дэлбэрэлтээр 60,000 хүн амь насаа алдаж, түүний дараах цацраг идэвхит бодисын нөлөөгөөр 286,000 хүн зовж шаналж байсан байдаг. Энэ бүх гай зовлон хүн төрөлхтөнд дахин ирэхгүй байхын төлөө олон орон цөмийн зэвсгийн хор хохирлыг сурталчилж байна.
| Энэтхэгийн хүүхэд багачуудад цөмийн зэвсгийн хор уршгийг таниулна | ||
| Үзсэн: 1964 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.