Шууд Chart

Ираны шинэ Ерөнхийлөгч Хассан Роуханигийн бодлого

2013-08-07 19:08:48

Ираны шинэ Ерөнхийлөгч Хассан Роухани өнгөрсөн долоо хоногт тангарагаа өргөснөөс хойш анх удаа хэвлэлийн бага хурал хийж, өөрийн баримталж буй албан ёсны байр сууриа илэрхийллээ. Тэрээр Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх асуудлыг хамтдаа шийдэхэд бэлэн байна гэсэн юм. Түүний бодлого, өмнөх Ерөнхийлөгч асан Махмуд Ахмаденижадаас өөр бөгөөд хөрш орнууд, олон улстай сэвтсэн харилцаагаа сэргээхийг хүсч байгаагаа илэрхийлсэн юм. Олон жил саатсан цөмийн хөтөлбөрийн асуудлыг богино хугацааны дотор шийдвэрлэх хэрэгтэй байгааг ч сануулсан юм. Энэ хэлэлцээ амжилттай үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа ба Иран улс энх тайвны төлөө энэ хэлэлцээг дахин цулахгүй гэдгээ илэрхийллээ. Мөн тэрээр барууны орнуудыг Иранд тавьж буй эдийн засгийн хоригоо цуцлахыг шаардсан байна. АНУ цаашид Ирантай харилцах харилцаагаа сэргээхийг хүсвэл бид түүнийг хүлээж авахдаа бэлэн байна гэсэн юм. Энэ 2 орны хоорондын дипломат харилцаа 30 жилийн өмнөөс эхлэн сэвтэж эхэлсэн. Барууны орнууд Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээг ирэх сард хийх хүсэлтийг Тегеранд хүргүүлээд байгаа аж. Хассан Роуханигийн илтгэлээс үзвэл энэ хэлэлцээ барууныхны хүссэнээр ирэх сард эхэлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны шинэ Ерөнхийлөгч Хассан Роуханигийн бодлого  
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй