Шууд Chart

Шашин хоорондын мөргөлдөөн улам хурцдаж байна

2013-08-07 19:16:56

Ойрхи Дорнодод байдал хурцдаж байна. Өнөөдөр өглөө Пакистаны Карачи хотын хөл бөмбөгийн талбай дээр тэсрэх бөмбөг дэлбэрч, 7 хүн амь насаа алдсаны гурав нь хүүхэд байжээ. Мөн өчигдөр орой Багдадад цуврал дэлбэрэлт болж, 100 гаруй хүн шархдан, 27 хүн амь үрэгдсэн байна. Иракийн хамгаалалтын албаны ажилчдын хэлснээр тэсрэх бөмбөг худалдааны төвүүд байдаг, хүмүүс ихээр төвлөрсөн зургаан газар, зам дээр дэлбэрсэн байна. Тэсрэх бөмбөгийг машин дотор байрлуулсан байжээ. Энэ халдлагыг тус улсын Ерөнхий сайд, шийт шашинт Нури Аль-Маликийн тэргүүлдэг засгийн газрын бодлогын эсрэг сунитуудын хийсэн хэрэг гэж үзэж байна. Он гарсаар Иракт шашны мөргөлдөөнөөс үүссэн олон халдлага дэлбэрэлт болж байна. Тэдний хоморгонд энгийн иргэд амь насаа алдсаар байгаа юм. Нэгдсэн Үндэсний байгууллагын судалгаагаар өнгөрсөн сард тус улсын газар бүрт халдлагын улмаас нийт 1000 гаруй хүний амь үрэгдсэн нь өнгөрсөн 5 жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болж байна.  

 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шашин хоорондын мөргөлдөөн улам хурцдаж байна  
Үзсэн: 1807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй