Шууд Chart

Бахархлын өдрийн барилдаанд Улсын харцага Ө.Бат-Орших түрүүллээ

2014-11-24 11:55:22

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойг Монгол түмэн гурав дахь жилдээ бахархал дүүрэн тэмдэглэж байна. Энэ өдрийг "Монгол бахархалын өдөр" болгон тунхаглаж хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр өнгөрөгч ням гарагт болж өндөрлөлөө.

Хүчит бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Ц.Лхагвасүрэн нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөх зодоглов.

Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж,  Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат нар үлдэж,  Улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.

Монгол бөхийн өргөөний хойморт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хүндэт зочид төлөөлөгчид суудлаа эзэлжээ. Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж буй "Монгол бахархалын өдөр"-т зориулсан энэхүү барилдааны нээлтийн ажиллагаанд Монгол Улсын гавъяат жүжигчин Э.Түвшинжаргал тэргүүтэй уртын дуучид Монгол ардын уртын дуу "Эртний сайхан" дууг дуулж, чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан эхэлсэн байна.

 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Бахархлын өдрийн барилдаанд Улсын харцага Ө.Бат-Орших түрүүллээ  
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй