Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн дуу бүжгийн чуулга болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн урлагийн бүрэлдэхүүн Эдинбургийн Тату Олон улсын цэргийн фестивальд анх удаа оролцож байна.
Уг фестивалийн нээлт өнгөрөгч бямба гарагт буюу 8 дугаар сарын 3-ны өдөр болсон аж. Эдинбургийн шилтгээний өмнөх талбайд 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх фестивалийг 220 мянга орчим хүн гэсэн судалгаа байдаг бөгөөд дэлхийн 30 гаруй оронд BBC сувгаар шууд нэвтрүүлж, 100 сая телевиз үзэгчдийн таалан үздэг тоглолтын нэг болоод байгаагаараа онцлог юм.
Их британи улсын Хатан хааныг хаан ширээнд залсаны 60 жилийн ой, Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан ийнхүү их британи улсын урилгаар оролцож буй юм.
“Үзэсгэлэнт эх дэлхий” нэрийн доор зохион байгуулагдаж буй тус энэхүү олон улсын цэргийн хөгжмийн наадамд Монгол Улсын цэргийн баг нь өөрийн түүх соёл, Чингис хааны байлдан дагуулалт, эзэнт гүрний сэргэн мандалтыг харуулсан урлагийн тоглолтоороо оролцсон аж. Манай үзүүлбэрийн утга санаа, хөгжмийн найруулга, тоглолтын ур чадварыг хүрэлцэн ирсэн үзэгчид болон уг арга хэмжээг зохион байгуулагч тал өндрөөр үнэлсэн байна.
| “Тату” олон улсын цэргийн фестивальд оролцож байна | ||
| Үзсэн: 1301 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.