УИХ-ын гишүүн Я.Содбаатар Шинжлэх ухааны академиас зохион байгуулсан хэлэлцүүлэгт Үндсэн хуульд томоохон өөрчлөлт хийх шаардлага байгаа талаар илтгэл тавьжээ.
Тэрээр уг илтгэлээрээ хоёр танхимтай парламенттай болох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох, Ерөнхий сайдыг илүү хариуцлагатай болгон гүйцэтгэх эрх мэдлийг төвлөрүүлэн хүчирхэгжүүлэх, хот суурин газрын эрх зүйн орчныг ойлгомжтой, тодорхой болгох талаарх асуудлыг хөндсөн байна.
Мөн засаг захиргааны томоохон шинэчлэл хийх, сум, дүүргийн Засаг даргыг ард иргэдээс шууд сонгодог болгох, Үндсэн хуульдаа өмчийн тухай ойлголт, харилцааг тодорхой томьёолон оруулах зэрэг олон асуудлыг хөндөж эрдэмтэн судлаачдын сонорт хүргэжээ. Мөн Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард иргэдийн санал асуулга явуулж, үндэсний ойлголцол, зөвшилцөл дээр хийгдэх ёстойг онцлон дурдсан байна.
Я.Содбаатар гишүүн хоёр парламенттай болох талаар ярив | ||
Үзсэн: 1140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.