Шууд Chart

Осака хотноо Монгол Улсын төрийн далбаа мандлаа

2014-11-24 13:47:06

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу арванэгдүгээр сарын 23-ны ням гаригт тохиож буйтай холбогдуулан Монгол Улсаас Японы Осака хотод суугаа Ерөнхий консулын газар Осака хотын тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа мандууллаа. Монгол Улсын Ерөнхий Консулын Газар байрлаж буй байрны гадаа алтан соёмбот төрийн далбаа Монгол улсаа мөнхөд оршихыг бэлэгдэн мандуулсан болно. Осака хотноо суугаа Монгол Улсын Ерөнхий Консулын Газар байрлаж буй байгууламж нь жуулчин гийчин, хүн олон ихээр зорчих их хөлийн газар бөгөөд Монгол Улсын далбааг харсан зорчигсод сонирхон саатах, дурсгалын зураг авхуулж байна. Мөн Осака хотно суугаа монгол иргэд ч Төрийнхөө далбаандаа хүндэтгэл үзүүлж, бахархан баярлаж байгааг дурдахад таатай байна.


Осака хотноо Монгол Улсын төрийн далбаа мандлаа  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй