![](/uploads/201411/news/thumb/dcdd9efd07bdaff6a39fd954a7e53e2a_x3.jpg)
Эмэгтэйчүүдийн "Үндэсний супер лиг" ирэх сарын нэгний өдөр нээлтийн тоглолтоо хийх юм. Анхны лиг эхлэх болсонтой холбогдуулан бүх тамирчдын хурал өнөөдөр орой 18:00 цагт Спортын төв ордонд болох болсныг албаны эх сурвалж хэллээ. Тус техникийн хуралд эмэгтэй сагсан бөмбөгийн баг, дасгалжуулагчид, болон эзэд оролцох аж.
Сүүлийн жилүүдэд орхигдоод байсан эмэгтэй сагсан бөмбөгчдийн хамгийн том лиг "Эмэгтэйчүүдийн Спрайт лиг" байсан бол тэд ийнхүү өөрсдийн ур чадвар, авхаалж самбаагаа дайчлан тоглож, үзэгчдээ баясгах дээд түвшний "супер лиг"-тэй болж байна.
Зургаан жилийн турш эмэгтэйчүүдийнхээ дунд "Спрайт лиг"-ийг зохион байгуулж, гал алдуулахгүй тэмцээн уралдаанаар эмэгтэй сагсан бөмбөгчдөө дэмжсэн тус брэндийн хамт олонд эмэгтэй сагсан бөмбөгчидийнхөө нэрийн өмнөөс мэргэжилийн холбоо талархаж байгаа юм.
Мөн Азийн XVII дахь удаагийн наадмын шилдэг наймд багтсан "Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг"-ийн бүх тамирчид "Спрайт лиг"-ийн тамирчид байсан нь эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хөгжилд Спрайт брэндийн оруулсан үнэтэй хувь нэмэр гэж сагсан бөмбөгийн хүрээнийхэн үзэж байна.
Эмэгтэйчүүдийн "супер лиг" ирэх сарын нэгэнд эхэлнэ | ||
Үзсэн: 787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.