![](/uploads/201411/news/thumb/0b1fd972b425159fa2f6dfebefa20738_x3.jpg)
Өчигдөр Автоспортын хаан "Формула-1" ангиллын 2014 оны дэлхийн аварга шалгаруулах уралдааны хамгийн сүүлийн гараа Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотын "Яс Марина" авто тойруулгад болжээ. Тус гараанд "Мерседес" багийн Британи нисгэгч Льюис Хэмилтон тэргүүлж дэлхийн хошой аварга боллоо.
Хэмилтон 19 гарааны 11-т нь түрүүлсэн бөгөөд улирлыг 384 оноотойгоор өндөрлүүллээ. Энэ өдрийн гараанд "Виллимямс" багийн Ф.Масса, түүний багийн анд Баттос нар хоёр, гуравдугаар байрыг эзэлжээ. 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион бүтээгчдийн цом буюу багийн тэмцээнд "Мерседес" 651 оноогоор тэргүүлсэн байна.
Льюис Хэмилтон 2008 онд "Макларен-Мерседес"-ийн бүрэлдэхүүнд байхдаа дэлхийн хамгийн залуу аварга болж байсан юм. Мөн Англи нисгэгчдээс 43 жилийн Хэмилтэн "Формула 1" -ийн аварга болж байна.
"Формула-1"-д Лиус Хэмилтон түрүүллээ | ||
Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.