* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Анхаарал шаардсан өдөр. Амжилтыг тань урагш хөтлөх боломжууд нээгдэх учраас аливаад авхаалжтай байж илүү цагаар ажилла. Тэгснээр таныг анхаарч харах болно. Нөгөө талаар даргаасаа болж айж эмээж байвал эрхээ эдлэх хэрэгтэй. Харин тэгэж чадахгүй бол өөр ажил хай. Энэ нь хэцүү сонголт байж магадгүй ч муу нөхцөлөөс гарч тав тухтай сэтгэл амар ажил олвол илүү жаргалтай байна. Ажилдаа хэт анхаарснаас болоод харилцаанд хүндрэл үүсэх бөгөөд өөрөө бизнес эрхлэх талаар бодож эхэлнэ.
Хумх (1/20-2/18)
Тайван өдөр. Цагаа зөв ашиглаж чадвал хийх ёстой ажлаа амжуулж чадна. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ өөрийн чадвараа тодорхойлж, өөртөө итгэлтэй байгаарай. Хэрэв та лекц уншиж эсвэл хэлэлцүүлэг хийж байгаа бол энэ нь таны эерэг тал болно.
Загас (2/19-3/20)
Ашигтай өдөр. Cap жинлүүрийн ордоор дайран өнгөрч байгаа тул сугар гараг таныг жолоодно. Ажил болон гэр бүлийн орчинд эвсэг найрсаг харилцаа таатай уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээгээрэй. Эрүүл мэндэд тань жаахан ч гэсэн асуудал гарвал эмчид хандаж бага дээр нь арга хэмжээ ав. Ингэснээр таны хүч тэнхээ, эрч хүч нэмэгдэх болно. Томоохон асуудлууд танд эргэлзээ тээнэгэлзлэлийг төрүүлэх болно.
Хонь (3/21-4/19)
Найдвар төрүүлсэн өдөр. Хайр дурлал таныг хүлээж байна. Өнөөдөр ганц бие хониныхон өөрт тохирох хосоо олж авах болно. Харин хайр сэтгэлтэйгээ аль хэдийн учирсан хонинууд бол өөрсдийн харилцаандаа маш сэтгэл хангалуун байх болно. Ажил төрөл хэвийн үргэлжилнэ. Санхүүгийн байдал сайжирна. Хэрэв боломжтой бол мөнгөө цуглуулахыг хичээ. Хэн нэгэнд мөнгө зээлдүүлбэл нэлээд удаан хугацааны дараа эргүүлж авах болно. Илүү их тэсвэр хатуужил шаардсан ажлууд гарч ирнэ. Өөртөө анхаарал тавь. Бүтэн биеийн массаж хийлгэн, хөөстэй ваннд хэвт. Энэ нь таныг маш их тайвшруулах болно.
Үхэр (4/20-5/20)
Хүнд өдөр. Хамтын ажил таны зохион байгуулах ур чадварыг харуулж мэргэн үгс таны үнэ цэнийг илтгэнэ. Гомдлыг эелдэгээр хүлээж ав. Хэрэв та чухал ажилд томилогдож байгаа бол зөвлөх байж болох юм. Энэ бүгдийг хамрах болно. Та ойг мод бүрээр нь харж чадахгүй бол өөрт тохиолдсон нөхцөл байдлынхаа золиос болж магадгүй. Холбоо харилцаа их чухал бөгөөд таны тогтоосон харилцаа амжилтанд хүрэхэд тань туслах болно. Алдсан зүйлээ ирээдүйд авчрахад тун бэрх байх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Сонирхолтой өдөр. Зохион бүтээх шинэ практик санаанууд санаа бодлыг тань цэнэглэх бөгөөд өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх төлөвлөгөөтэйгээр шинэ төсөл гаргахад түлхэц болно. Зохион байгуулалттай болох хүртэл эхлээд бизнесийн төлөвлөгөөгөө боловсруулж гаргасан санаагаа хамгаалах үүднээс өөрийн нэр, бүтээгдэхүүнээ патентал. Ханиад томууны шинж тэмдэг илэрч эхэлсэн бол тэр даруй эмчил. Гэртээ амарч шингэн зүйл их уу. Харин дархлааны системээ хэт их хоолоор дарахаас зайлсхий. Ээж тань утсаар ярьж зэмлэх боловч танд санаа зовж явдгийг санаарай.
Мэлхий (6/22-7/22)
Эерэг өдөр. Шинэ үйл ажиллагаа эхлүүлж шинэ хамтрагчидтай хамтран ажиллах нь урам зоригыг тань нэмэгдүүлнэ. Өнөөдөр та гадагшаа гарч шинэ хүмүүстэй уулзах эсвэл аялалаар явахын аль алиныг нь хүснэ. Магадгүй аялалаар явах нь давамгайлах байх. Санаа зовох хэрэггүй, та тэдэнд өндрөөр үнэлэгдэнэ. Хурал хэлэлцээр тань найрсаг дотно байвал та ялж үр дүнд нь хүслээ биелүүлнэ. Завгүй өдрийнхөө асуудлыг ангийнхан эсвэл хамтран ажиллагчтайгаа бүхнээ хуваалц.
Арслан (7/23-8/22)
Холимог өдөр. Одоогийнхоо нөхөрлөлийн хүрээ, хэрхэн өргөжиж байгаа дээр анхаарал тавь. Бусдыг ятгаж зөвшөөрүүлэх чадвар чинь өсөж байна. Өглөөгүүр охинтойгоо, эгч дүүтэйгээ юмуу эмэгтэй найзтайгаа маргах асуудал гарч магад. Тиймээс эв найрамдалыг сахихын тулд буулт хийх, хамтран тохиролцоход бэлэн бай. Сэтгэгдэл төрүүлэм хувцасла. Чадах чинээгээрээ сайхан харагдаж өөртөө сэтгэл ханамжтай байх нь чухал, хэнтэй ч тааралдаж болно шүү дээ. Нийгмийн байгууллага, сайн санааны бүлгүүдэд та хандив өргөж болзошгүй. Ганц бие арслангууд тэтгэмж цуглуулах, эсвэл асрамжийн үйл ажиллагаанд очвол зүгээр. Тэнд таны үзэл бодол санааг хуваалцах онцгой нэгэнтэй учирч болох юм.
Охин (8/23-9/22)
Эрүүл мэндэд таагүй өдөр. Сэтгэл санаа эрс хувирах далд түгшүүрт автах магадлалтай. Эдгээр нь хайрттайгаа харьцах харьцаанд таагүйгээр нөлөөлнө. Харилцан итгэлцсэн яриа өрнүүлж илэн далангүй байх нь эв найрамдал зөвшилцлийг эргүүлэн авчирна. Уран бүтээлийн нөөц бололцоо өснө. Үүний үр дүнд шинэ түншүдтэй харилцаа тогтоож чадна. Албан тушаал ахих боломж гарна. Өнөөдөр таны нэр хүнд мэдэгдэхүйц бэхжинэ. Туулсан замаа эргэн дүгнэх ирээдүйгээ төлөвлөх боломж олдоно.
Жинлүүр (9/23-10/22)
Олон зүйл хийх өдөр. Ажил хэрэг тань өнөөдөр тийм ч сайн гэрэлтэй харагдахгүй байна. Ялангуяа удирдлагатайгаа хайрын асуудал ургуулсан бол. Хайртай хүнтэй жинлүүрүүд ар талаа таарамж нийцэлтэй, амар тайван байлгах арга замыг хайж үр дүндээ хүрнэ. Таны хамтрагч тань хүчтэй сэтгэл хөдлөл үзүүлснээр та нарын хоорондоо төвөгтэй байдал тань багасна. Биеийн байдлаараа бүтээлч байдлаа илэрхийл. Хэрвээ амралт төлөвлөгөөнд тань байгаа бол эртнээс урьдчилан захиалга өгөх нь үнэхээр сайхан санаа. Тиймээс тань руу маш төгс амралт очиж байна.
Хилэнц (10/23-11/21)
Азтай өдөр. Таны анхаарал суларч үр дүн нь муугаар эргэх болно. Таны төсөөлөн бодох чадвар нэмэгдэнэ. Дэлгүүрийн лангуун дээр хямдарсан бараа зарагдаж байвал та худалдаж авахаасаа өмнө сайтар бодох хэрэгтэй. Сугалаа худалдан авч азаа үзэх нь ухаалаг сонголт байх бөгөөд таныг азын тэнгэр ивээж алдар хүнд эд хөрөнгө авчрах болно.
Нум (11/22-12/21)
Тав тухтай өдөр. Өнөөдөр гэр бүл гэр орныхоо хэрэгцээг тэргүүнд тавь. Таны чармайлтын үр дүнд талархал ирнэ. Одоо гэр орныхоо орчныг сайжруулах цаг. Сар шилжин хонины ордонд байрлахад таны нарны зам нь гэр орон, эд хөрөнгө бөгөөд гэрийн тав тухтай байдлыг нэмэгдүүлэх илүү орон зайг бий болгох санаануудыг амархан олно. Өрөөнөөс өрөө дамжин судалсны үр дүнд та юу хэрэгтэй байгааг олж мэднэ. Бүтээлч сэтгэхүйгээр зохион байгуулах урлагийн ур чадварууд нь бүхэлдээ холбоотой. Одоо ажлаас ажилруу шилжин, ажиллахад тодорхойгүй байх тул болгоомжил.
Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 8/ | ||
Үзсэн: 1766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.