Шууд Chart

Төв талбайн сүлд модны гэрлийг 12 сарын 15-ны өдөр асаана

2014-11-25 09:12:34

Нийслэлийн Засаг дарга “Шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргаж, уг ажлыг зохион байгуулах нийслэлийн Ажлын хэсгийг байгуулжээ. Төлөвлөгөөний дагуу шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний өдөр Чингис хааны талбайд зохион байгуулах ажээ.

Нийслэлийн иргэдийг хамарсан дээрх ажлуудын бэлтгэлийг хангаж, тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргахыг Нийслэлийн Ажлын хэсэгт үүрэг болгожээ. Харин шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэгджээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Төв талбайн сүлд модны гэрлийг 12 сарын 15-ны өдөр асаана  
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй