Шууд Chart

Эцэг, эхчүүдийн хандлага өөрчлөгджээ

2014-11-25 11:05:14

Бага боловсролын сургалтын шинэ хөтөлбөр хөдөө орон нутагт амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөр шинэчилж, хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг нь зөвхөн сургуулийн хариуцах ажил биш юм. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэд үүнийг маш сайн ойлгож, эцэг эхийн зөвлөл байгуулж сургуультайгаа нягт холбоотой ажиллаж байна.

Эрдмийн далай цогцолбор сургуулийн бага ангийн эцэг эхийн зөвлөл 88 гишүүн, зөвлөлийн 22 даргатай. Бүлэг дундын таван ахлагчтай бөгөөд дөрөвтийн системээр ажилладаг. Тэд үдийн цай уух дэг, өдрийн дэглэм, завсарлагааны дэг /төрийн дуулал, сургуулийн сүлд дуу, суагчийн тангараг унших гэх мэт/ сургуулийн дотоод журам, ангийн дэг зэргийг хэрэгжүүлэхэд хүүхэддээ зөвлөж тусалдаг юм. Мөн лхагва гараг бүр “Уншлагын цаг, Үлгэрийн цаг” нэртэй хичээлийг эцэг, эхчүүд хоёр, хоёроороо зохион байгуулдаг. Одоогоор 376 ээж, аавууд 88 эх, болон үлгэрийг хүүхдүүдэд уншиж , хүүхдүүдээр уншуулж дүр бүтээлгэн, утгыг яриулсан байна. Энэ мэтчилэн эцэг эхчүүдийн хүүхдээ сургуульд нь даатгаад л орхидог байсан хуучинсаг хандлага өөрчлөгджээ. Эцэг эхчүүдийн энэ тухай ярихдаа “Хүүхэд нэг өдөрт хамгийн олон цагийг гэртээ л өнгөрүүлдэг. Сургууль дээр хичнээн сайхан юм үзэж, харж, сурч ирсэн ч гэрт нь түүнийг нь ойшоохгүй, сонсохгүй, дэмжихгүй бол тэр хүүхэд яаж хөгжих вэ дээ. Тийм болохоор бид багштайгаа хамтраад хүүхдээ хамтдаа хөгжүүлье гэж зорьдог” гэсэн юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эцэг, эхчүүдийн хандлага өөрчлөгджээ  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй