Шууд Chart

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг пүрэв гарагт болно

2014-11-25 13:48:45

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу иргэдийн оролцоотойгоор боловсруулсан нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хуулийн дагуу Нийслэлийн ИТХ-д өргөн барьсан.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг НИТХ-аар 2 удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэхээр тогтлоо. 11 дүгээр сарын 27-ны өдрийн /Пүрэв гараг/ НИТХ-ын хуралдаанаар эхний хэлэлцүүлэг, 12 дугаар сарын 04-ний /Пүрэв гараг/ өдрийн хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэлээ. Эдгээр хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн 2015  оны төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн 2014 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, Өмчийн концессын зүйлийн жагаалт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг пүрэв гарагт болно  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй