Шууд Chart

Хуурай хими цэвэрлэгээний газруудад шалгалт хийнэ

2014-11-25 14:35:01

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс, нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт хийхээр болжээ.

Шалгалтын хүрээнд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам, хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээний стандартын ерөнхий шаардлагыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хэрхэн хангадаг, үйлчлүүлэгчийн хувцас, эдлэлийг чанарын шаардлага хангахааргүй цэвэрлэсэн бол хохирлыг хэрхэн барагдуулдаг зэргийг шалгах юм байна. Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, зориулалтын толбо арилгагч хэрэглэдэг, лабораторийн шинжилгээ хийлгэсэн, зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан байх гэх мэт нийтлэг шаардлагуудыг хангасан байх ёстой аж.
 
Шалгалтыг энэ сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын наймны өдрийг хүртэлх хугацаанд явуулна гэдгийг албаныхан хэллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хуурай хими цэвэрлэгээний газруудад шалгалт хийнэ  
Үзсэн: 2108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-11-25 20:58
Metrod yum ugaalgah hereggui. Huvtsas agshaachihdag yum biler. Bur vip ugaalga ni shuu. 3 hongiin dotor targalchihaj gej helne shuu dee.
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-11-25 19:14
metro express muu ugaadag yum bn lee

Бидэнтэй нэгдээрэй