Шууд Chart

Энэ сарын 15-нд дугуйн замтай болно

2013-08-08 09:47:35

Манай улсын хувьд унадаг дугуй унадаг иргэддээ зорилсан зориулалтын зам байдаггүй. Энэ асуудалтай холбогдуулан Бэлхийн зуслан руу тавьж буй 5.7 км авто замын хажууд явган хүний замаас гадна дугуйн зам шинээр тавихаар төлөвлөжээ. Тус замыг 5.7 км урт, 2.5 метр өргөн, гэрэлтүүлэгтэй барихаар болсон байна.

Замын гүйцэтгэлийг  “Үйлсийн зам” компани графикийн дагуу үргэлжлүүлж байгаа бөгөөд наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар болсон байна.
 
Дугуйн замыг цааш үргэлжлүүлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  800 метр урт, 2.5 метр өргөн зам барьж, хоёр талаар нь гэрэлтүүлэг суурилуулан тавихаар болжээ. Мөн Баянгол дүүргийн X хорооллын арын зам дагуу байрлуулж, модны хоёрын зам дагуух даланг ашиглан дугуйн зам тавихаар төлөвлөөд байгаа юм байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Энэ сарын 15-нд дугуйн замтай болно   
Үзсэн: 1400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй