ДЭМБ-ын шинжээчид шувууны ханиадны H7N9 вирус хүнээс хүнд халдварладаг эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Энэ вирус хүнээс хүнд халдварласан байж болох тохиолдол өнгөрсөн 3-р сард Хятадад илэрсэн. Шувууны ханиадны халдвар авсан 60 настай аавыгаа асарч байсан 32 настай эмэгтэйд аавыгаа асарнаас хойш 6 хоногийн дараа энэ өвчний шинж тэмдэг илэрсэн аж. Үүнийг тус вирусын хүнээс хүнд халдварласан анхны тохиодол гэжээ. Үүнээс хойш одоог хүртэл энэ тохиодол дахин нэмэгдээгүй байна. Гэсэн ч , хүнээс хүнд дамжих магадлалтай тул, ийнхүү шинжилгээ хийж байгаа юм. Энэ өвчнөөр өвдөгсдийн дийлэнх нь шувууны аж ахуй, энэ төрлийн худалдаа эрхэлдэг дэлгүүр хоршоогоор үйлчлүүлсэн иргэд байгаа юм. Лондонгийн эрүүл ахуйн их сургуулийн эмч Жеймс Ражийн хэлж байгаагаар “Хэрвээ H7N9 вирус нь хүнээс хүнд халдварладаг нь илэрвэл энэ гайхах зүйл биш. Урьд өмнө нь шувууны ханиадны H5N1 вирус мөн л энэ замаар халдварласан болохыг сануулсан байна. Хэрвээ одоогийн байдлаар нэг бүртгэгдсэн тохиолдол дахиж нэмэгдвэл энэ нь ганц Хятад улсын хэмжээнд биш олон улсын хэмжээнд онцгой сэрэмжлүүлэг болох аж. Халдвар гарснаас хойш өнөөг хүртэл шувууны ханиадны вирусээр халдварласан нийт 133 тохиолдол бүртгэгдэж, тэдний 43 нь амь насаа алдсан байна.
| H7N9 вирусыг судалж байна | ||
| Үзсэн: 798 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.