Шууд Chart

Өрсөлдөөний тухай хууль зөрчвөл хатуу торгоно

2013-08-08 10:15:00

Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос тус улсын зах зээл дээр сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг гадна, дотны зургаан компанийг өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, үнийг хөөрөгдүүлсэн хэрэгээр буруутган, торгууль ноогдуулсан байна. Биостайм компани жилийн орлогынхоо 6 хувь буюу 26 сая доллароор торгуулах шийтгэлийг хүлээж байгаа бол хамгийн өндөр торгууль буюу 33 сая Америк долларыг Америкийн Мийд Жонсон компани төлөхөөр болж байгаа тухай Хятадын Синьхуа агентлаг уламжиллаа. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд дуулиан тариад байгаа Шинэ Зеландын Фонтерра сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани хамгийн бага буюу 1 сая долларын торгууль төлөх юм байна. Тус компанийн нийлүүлсэн сүүнээс ботулзм хэмээх хүний биед аюултай нян илэрч, БНХАУ, ОХУ зэрэг орнууд тус компанийн бүтээгдэхүүнийг импортлохыг хориглоод байгаа юм. Мөн Фонтерра компанийн сүүн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээл дээрээс хурааж байгаа гэжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Шинэ Зеландын засгийн газар тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд онцгой хяналт тогтоогоод байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өрсөлдөөний тухай хууль зөрчвөл хатуу торгоно  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй