Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Дорноговь аймаг дахь газарт ажиллалаа. Тэрээр энэ үеэр Замын-Үүдийн хил дээрх төрийн байгууллагуудын хяналт шалгалтын давхардлыг арилгаж, галт тэргийг үр ашиггүй зогсолт хийлгэхгүйгээр хэрхэн улсын хил нэвтрүүлэх талаар холбогдох байгууллагын төлөөлөлтэй санал солилцож, албан хаагчидтай уулзлаа.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар эрх зүйн үндэслэлгүй, хүнд суртал дагуулсан 44 журмыг хүчингүй болгож төвд төвлөрсөн эрх мэдэл буюу зөвхөн дарга нар асуудлыг шийддэг тогтолцоог халж, орон нутаг дахь албадын дарга, мэргэжилтнүүдэд шийдвэр гаргах эрх өгч, чадсан байна. Ингэснээр иргэд цаг хугацаа алдаж Улаанбаатар хот орохгүйгээр тухайн хилийн боомт, орон нутагтаа шуурхай үйлчлүүлэх боломж бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл, тус байгууллагаар үйлчлүүлэхэд хууль, эрх зүйн хувьд ямар нэгэн тээг саад байхгүй болсон гэсэн үг. Харин одоо иргэдэд үзүүлж буй үйлчилгээ бүртээ мониторинг хийн төрийн байгууллагуудын хяналт шалгалтын давхардлыг арилгаж, эдийн засагт эерэг үзүүлэлт бий болгохоор ажиллаж байгаа ажээ.
Галт тэргийг үр ашиггүй зогсолт хийлгэхгүйгээр улсын хил нэвтрүүлнэ | ||
Үзсэн: 2153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.