Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн доло хоногт УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдэд Засгийн газарт хамтарч ажиллах саналыг албан бичгээр хүргүүлсэн. Уг Засгийн газрыг УИХ-д суудалтай бусад нам эвсэлтэй зөвшилцөж байж байгуулах ажлыг эрчимжүүлэхээр өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэг нийт зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар нь М.Батчимэг гишүүнийг томилжээ. Ажлын хэсгийн гишүүд өнөөдрөөс эхлэн дээрх асуудлаар нам, эвслүүдтэй анхны уулзалтаа хийж байгаа юм.
Засгийн газрын тэргүүний уг саналыг МАН зөвхөн бүлгээр хэлэлцэж болохгүй хэмээгээд намын дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Бага хурлаас эцсийн шийдвэрийг гаргана хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн Засгийн газарт хамтарч ажиллах асуудлыг судлахаар Су.Батболд гишүүнээр ахлуулсан Ө.Энхтүвшин, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм.
АН-аас томилогдсон гишүүд нам, эвслүүдтэй уулзаж Засгийн газар хамтарч байгуулах талаар ярилцаж байна | ||
Үзсэн: 1086 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.