Шууд Chart

Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах ажлыг эхлүүлжээ

2014-11-26 13:40:47

Нийслэлийн Засаг дарга “Хотын үндсэн дүрмийг батлах ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг эхлүүлэхээр болжээ.

Налайх хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооны даргаар Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд, Багануур хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооны даргаар  тус дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргалыг тус тус томилж, хороодын ажлын төлөвлөгөөг баталлаа. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохион байгуулах хороонд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг Багануур, Налайх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд даалгажээ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах ажлыг эхлүүлжээ  
Үзсэн: 1793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
85.71.247.xxx [85.71.247.xxx] 2014-11-26 16:04
Налайхын ИХТ-ийн дарга Арслангийн Ганболдод сайн зөвлөх хэрэгтэйдээ зүгээр л нэг уурхайчин байсаншдээ мэдэн будлихаас авхуулаад их юм гаргана даа

Бидэнтэй нэгдээрэй