Шууд Chart

Найробигийн олон улсын нисэх онгоцны буудалд гал гарчээ

2013-08-08 10:30:06

Кенийн нийслэл Найробигийн олон улсын нисэх онгоцны буудалд гал гарч, бүх нислэгүүд цуцлагджээ. Гал улам хүчтэй ноцсон бөгөөд гал унтраах багийнхан олон цагийн турш ажиллаж байгаа аж.  Аврах албаныхан зорчигчдыг төдийгүй ойр орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюултай байдал зарласан байна. Гал нисэх онгоцны буудлын хүлээлгийн өрөөнөөс эхлэн өргөн хэмжээний газрыг хамарсан болохыг онцгой байдлын албаны дарга Ассошейтэд Пресс агентлагт өгсөн мэдээлэлдээ онцолжээ. Кени нь Зүүн Африкийн хамгийн том улс юм. Галд автсан олон улсын нисэх онгоцны буудал нь тус бүс нутгийн агаарын тээврийн үйлчилгээний гол төв ажээ. Тус улсын аюулгүйн албаны дарга Жозеф Ол Ленку “Одоогийн байдлаар галын шалтгаан болон, хэр их хэмжээний хор хохирол учирсан болохыг тогтоогоогүй, галыг унтраахаар ажиллаж байна” гэжээ.  

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Найробигийн олон улсын нисэх онгоцны буудалд гал гарчээ  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй