Шууд Chart

С.Ганбаатар: “Оюутолгой”-н 34 хувийн эзэмшлийн асуудлаар Рио Тинтод захидал илгээсэн

2014-11-26 14:03:13

УИХ-ын гишүүн С.Ганбаатар сүүлийн үед “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийн эзэмшлийг худалдах яриа гарах болсонтой холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрээр өмнө нь “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр Ийгл, 25 дугаар суваг телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид тус компанийн талаарх зарим баримт, мэдээллийг тодруулж өгөхийг хүссэний дагуу хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх нь зүйтэй юм гэж үзсэнээ хэвлэлийн бага хурлын эхэнд хэллээ.
 
“Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлээд харин сүүлийн үед тус компанийн Монголын талын эзэмшил болох 34 хувийг худалдах тухай яригдах болсон нь байж боломгүй асуудал. Гэрээ байгуулагдаж байх үед Оюутолгойд эзэмших хувийг асар өндөр хүүтэй өр зээлээр авч байгааг баялгийн эзэн монголчууд мэдээгүй, харин бүх баялгийн 34 хувийг шууд эзэмших буюу 34 хувийн роялтийн татвар авах нь гэж ойлгож байсан. Гэтэл хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар бид 34 хувиа өртэй, бас хүүтэйгээр худалдаж авсан. Иймээс Монголын тал өөрт ноогдох 34 хувийг худалдахад хүрвэл роялти татварын хэмжээг 34 хувь болгох хэрэгтэй. Үүнээс өөр тохиолдолд 34 хувийн тухай яриа байж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
 
Энэ үндсэн дээр тэрээр “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийн эзэмшлийн асуудлаар Рио Тинто компанийн удирдлагад хандаж ил захидал илгээж өөрийн байр суурийг илэрхийлэхээр болсон тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр дуулгаад тус компанийн захирлуудын 2013 оны орлого, санхүүгийн тайлан болон Туркойз Хилл компаниас гаргасан 2014 оны гуравдугаар улирлын санхүүгийн үр дүнгийн тайлан зэрэг компанийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зарим баримт, мэдээллээс сэтгүүлчдэд танилцууллаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

С.Ганбаатар: “Оюутолгой”-н 34 хувийн эзэмшлийн асуудлаар Рио Тинтод захидал илгээсэн  
Үзсэн: 1986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-11-26 15:32
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, ГОЛДЭН БҮҮК, АЛТАНТӨГРӨГ номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-11-26 15:12
yah ve bvgdeeeree ganbaatar gishvvnteigee hamtraad oyu tolgoin toloo neg duugaar duugarch, eh orniihoo toloo bosoh tsag bolson yum bishvv
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2014-11-26 14:58
ГАМБАА МИНЬ ҮНЭН ЮМАНД МОНГОЛЧУУД ХАЛГАЙТАЙ ШҮҮ БИЕ ХАМГААЛАХ ЗҮЙЛИЙГ ҮЙЛДЭЛ БҮРИЙН ӨМНӨ БУЙ ДАРАА ХИЙЖ БАЙГААРАЙ ЗАХИАЛГА ХИЙ Ч МАГАДГГҮЙ ШҮҮ ХИЙЖ ЯВАА ЗҮЙЛИЙГ ЧИНЬ ДЭМЖИЖ БАЙДАГ ШҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ.
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-11-26 14:55
та тэмцэлэ бүү зогсоо гадны луйвар хийгчид дуртай үедээ орж ирж луйвар хийчихээд бусдад дамлан худалдахыг ард иргэд ялангуяа өнөөгийн амьдралын хүнд нөхцөлд байгаа бид хэзээ ч дэмжихгүй.Таныг Оюун толгойн асуудлаар олон жил хэл ам хийж байгаад наад нөхдүүд залхаж байгаа байхгүй юунТэгэх тусам нь сайн тэмц бид дэмжинэ
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-11-26 14:47
ene chini yun hun bilee ee
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2014-11-26 14:36
Иймэрхүү бyзрын шyнaлтай юмнуудаас болж монголд орж ирэх хөрөнгө оруулалт зогсож дoллaрын үнэ тэнгэрт хадаж байна- ИНГЭЖ БИЧИХ ГЭЖ БАЙСАН ЮМ УУ
202.131.249.xxx [202.131.249.xxx] 2014-11-26 14:23
Иймэрхүү эргүү юмнуудаас болж монголд орж ирэх хөрөнгө оруулалт зогсож долларын үнэ тэнгэрт хадаж байна

Бидэнтэй нэгдээрэй