Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө бүх нийтийн түншлэл (GPPAC) хэмээх олон улсын энх тайвны байгууллагын Зүүн хойд Азийн бүс нутгийн Зохицуулах төвөөс эрхлэн уг байгууллагын Улаанбаатарын зохицуулах төв болох цөмийн аюулаас ангид байхын төлөө “Цэнхэр сүлд” ТББ-тай хамтран “Зүүн хойд Азийг цөмийн аюулаас ангижруулах нь” сэдэвт олон улсын бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны ивээл дор өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэ хуралд Монгол Улсын эрдэмтэн судлаачдаас гадна GPPAC-ийн Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын буюу Улаанбаатар, Токио, Киото, Пхеньян, Сөүл, Владивосток, Бээжин, Хонконг болон Тайпэй хотуудын зохицуулах төвүүдийн төлөөлөгчид, судлаачид, энх тайвны идэвхтнууд оролцлоо. Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, төр, нийгмийн нэр хүнд бүхий зүтгэлтнүүд, гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагуудын ажилтнууд урилгаар оролцсон юм.
Тус бага хурлын зорилго нь Зүүн хойд Азийн орнуудын эрдэмтэн, судлаачид, энх тайвны идэвхтнүүд Улаанбаатар хотноо уулзан ярилцаж цөмийн аюулгүй байдлын салбарт тулгарч буй сорилтууд, энэ чиглэлийн улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах шаардлага, бололцоо, үүнд Монгол Улсын гүйцэтгэж болох үүрэг роль, түүнчлэн цөмийн энергийн аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо чөлөөтэй солилцоход оршиж байгаа ажээ.
“Зүүн хойд Азийг цөмийн аюулаас ангижруулах нь” олон улсын бага хурал болов | ||
Үзсэн: 1106 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.