Шууд Chart

Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ

2014-11-26 16:41:07

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр хуралдаж хоёр хуулийн төсөл хэлэлцлээ. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрөгч 2013 онд өргөн мэдүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шүүхэд гомдол гаргахад төлөх хураамжийн хэмжээг тогтоохоор зохицуулалт хийгдсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн, дэмжиж санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд төлбөр авагч иргэн, бизнесийн байгууллагын хувьд зөрчигдсөн эрхээ сэргээх, алдсан хөрөнгөө түргэн хугацаанд буцаан гаргуулан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулж буй нэг шалтгаан болох төлбөр төлөгчийн зүгээс зөвхөн төлбөр төлөлтийг хойшлуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бүхий л шатанд үндэслэлгүйгээр гомдол гаргаж буй явдлыг зохицуулахаар зарим заалтыг тусгажээ.
 
Хуулийн төсөл батлагдсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлын тоо буурч, төсөвт улсын тэмдэгтийн хураамжийн орлого төвлөрөх, төлбөр барагдуулах ажиллагаа түргэн шуурхай хэрэгжих нөхцөл бүрэлдэж, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгийн урсгал, эргэлт нэмэгдэх эерэг үр дагавар бий болно хэмээн харж байгаа аж.
 
Үүний дараа “Орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт”-ын болон “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”-ийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонссон юм. Улсын Ерөнхий аудитор А.Зангад сангуудын үйл ажиллагааны үр дүн, хөрөнгийн зарцуулалтад аудит хийсэн талаарх тайланг танилцуулсан бөгөөд гишүүдийн асуултад ч мөн дэлгэрэнгүй хариулсан юм. Тэрээр, Хяналт шалгалтаар ерөнхийд нь сангийн хөрөнгийн зарцуулах бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих үр дүн хангалтгүй гэж үзсэн тухай танилцуулгадаа дурьдаж байсан. Гишүүд, сангуудын үйл ажиллагааны талаарх санал, шүүмжлэлийг өрнүүлсний дараа, дараагийн хуралдаанаар цаашид авах арга хэмжээний талаарх байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ  
Үзсэн: 2045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-11-26 17:17
сум хөгжүүлэхийн мөнгө нь нам ах дүү танил тал найз нөхдийн журмаар явсан шүү энэ зарцуулалтийг сайн шалгах хэрэгтэй ЗДТГ -ын хүмүүс нь саун,гоо сайхан,ажиллуулна гэх мэтээр төсөл хийгээ..........л дамлуу зүйл болсон доо

Бидэнтэй нэгдээрэй