Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонин тэргүүн нүүртээ "Түүхээ дурсаж, тусгаар тогтнолоо хүндэтгэв", "ДОХ-той бид дотносоод байна уу даа", "ИХШХЕГ-ын улсын ахлах байцаагч авлигын хэрэгт холбогдлоо", "Хөвсгөлийн Татварын хэлтэс 30 сая төгрөгийн урамшуулал авчээ", "Дундговийн ИТХ-ын 12 төлөөлөгч төсвийн мөнгөөр Чех, Словак явжээ" зэрэг бичвэрийг нийтлэсэн байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас "Өндөр байшин барих шийдвэр гаргасан бүх хүмүүст эрүүгийн хариуцлага тооцъё", "Өмнөд Монгол бүсгүй Монгол хүүгийн төлөө 6.4 сая төгрөг цуглуулжээ", "Н.Тэгшбаяр: Намайг явуулахын тулд энэ салбарыг нураах хэрэггүй" зэрэг мэдээллийг унших боломжтой.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт "М.Энхболд: Үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтой, дорвитой хийх цаг болсон", "МАН-ынхан Сүхбаатрын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ", "Б.Батбаяр: Г.Сарангэрэл шинэ оноос өмнө суллагдана", "Хөвсгөл аймагт хорио цээрийн дэглэм тогтжээ" зэрэг мэдээ, материал нийтлэгджээ.
“Улс төрийн тойм” сонин өнөөдрийн тоймчийн буландаа "Урд хойдохоо мартаад улс орноо бодооч, Улстөрчид өө", "Тагнуулыг Б.Хурц, цагдааг Р.Чингис, шүүхийн шийдвэрийг Б.Билэгт толгойлно" ярилцлагын буландаа "Г.Пүрэвдорж: Нийслэлчүүд утаанд хордоод үхвэл үхэг гэсэндээ агаар нэг үйлдэл хийсэн" зэрэг бичвэрүүдийг уншаарай.
“Зууны мэдээ” сонин энэ өдрийн дугаартаа "АН-ын таван толгой", "Таны жинхэнэ гэр оронд тавтай морил", "Ч.Сайханбилэг томилгоог бөөндлөө", "М.Чимэдцэеэ: Хүн төрөлхтөн оршиж, хөгжихийг хүсвээс Күнзийг судла гэсэн уриа бий", "Энхийг сахиулагчид Афганистаныг зорино" зэргийг онцлосон байна.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас "Бид нийлж нэг баяр ч тэмдэглэж чадахаа байжээ", "Б.Хурцыг тагнуулын, Б.Ариунсанг татварын даргаар томиллоо", "М.Энхболд: Үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтой, дорвитой хийх цаг болжээ" зэргийг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.