УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая гишүүдийн 53 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэх юм. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудалд санал хураалаа.
Ингээд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн юм. Уг хуулийн төслийг энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцсэн. Хуулийн төсөлтэй холбоотой санал хэлэх гишүүд байгаагүй тул шууд санал хураалаа. Ингэхэд хуралдаанд оролцсон нийт 46 гишүүний 34 нь буюу 73.9 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд буцаалаа.
Үргэлжлүүлэн чуулганаар Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлллээ. Уг эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилготой Монгол контент хөтөлбөрийг эхлүүлсэн хуулийн төслийг салбарын яамнаас өнгөрөгч зургаадугаар сард өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийн танилцуулгыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хийж байна.
Нэгдсэн чуулган эхэллээ | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.