Шууд Chart

Барак Обама, Владимир Путин нарын ирэх сард хийх уулзалт цуцлагдав

2013-08-08 11:02:06

Барак Обама болон Владимир Путин нарын ирэх 9-р сард хийх уулзалт, хэлэлцэх асуудлуудад ахиц, дэвшил гарахгүйн улмаас цуцлагдлаа хэмээн АНУ-ын Цагаан ордны хэвлэл, мэдээллийн нарийн бичгийн дарга Жей Карнигийн хийсэн мэдэгдэлд дурьджээ.
 
Уг баримт бичигт ОХУ-тай  зэвсгийн хяналт, худалдаа, аюулгүй байдал болон хүний эрхийн зэрэг асуудлуудаар ахиц, дэвшил гарахгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. АНУ хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтыг хоёр улсын харилцаа илүү үр дүнтэй болох өдрийг хүртэл хойшлуулах нь зөв зүйтэй зүйл гэж Жей Карни онцолсон байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Барак Обама, Владимир Путин нарын ирэх сард хийх уулзалт цуцлагдав  
Үзсэн: 1052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй