Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аврагч спорт хороо, Ховд дэвжээ, Нью прогресс группийн бөх улсын харцага Б.Пүрэвсайхан долоо даван үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Хилчин спорт хороо, Булганхангайн хүчтэн дэвжээний бөх улсын заан Д.Баасандорж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээний бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар шалгарчээ.
Энэ удаагийн барилдаанд наадмаас хойш Монгол бөхийн өргөөнд зодоглоогүй цөөнгүй том цолтой бөхчүүд хүрэлцэн ирж зодоглосон нь бусад барилдаанаас чансаатайтай болсноороо онцлог. Барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон юм.
Улс тунхагласны барилдаанд С.Мөнхбат аварга түрүүллээ | ||
Үзсэн: 1427 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.