Шууд Chart

ЮКОС компанийн захирал асан Ходорковский ирэх сард суллагдана

2013-08-08 11:19:48

Оросын дээд шүүх одоогоос 10 жилийн өмнө татвараас зайлсхийсэн хэргээр яллагдсан Михаил Ходорковский болон түүний хамтрагч Платон Лебедев нарын давж заалдах өргөдлийн дагуу хуралдаж, 11 жилийн ялаас хоёр сарыг хассан байна. Хоёр сарын ялаа хөнгөлүүлсний дараагаар тэдний ялын хугацаа ирэх сард дуусгавар болох юм . Анхны шүүх хурлын шийдвэрээр тэдний ял 2010 онд дуусах байсан боловч мөнгө угаасан  хэргийг тохож, ял эдлэх хугацааг дахин 4 жилээр сунгасан аж. Энэ нь улс төрийн явуулга гэж үзэх хүмүүс олон байгаа юм. Учир нь тэрээр ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч Валдимир Путиныг хүчтэй шүүмжлэгч юм. Ходорковскийн өмгөөлөгч, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа Ройтерс агентлаг уламжилсан байна. Ходорковскийг суллагдах үед дахин ял тохож болзошгүй гэж өмгөөлөгч үзэж байгаа гэнэ. Европын хүний эрхийн шүүх өнгөрсөн сард нэмж тохсон ялыг улс төрийн сэдэлтэй хэрэг хэмээн шүүмжилсэн. Оросын газрын тосны зах зээл дээр тэргүүлэгч ЮКОС компанийн захирал асан Ходорковский, МЕНАТЕП компанийн захирал асан Платон Лебедев нарыг 2003 онд татвараас зайлсхийсэн гэж буруутган ялласан бол 2010 оны 12-р сард тэдний  “Хоёрдахь хэрэг” буюу мөнгө угаасан гэх хэргээр буруутган 14 жилийн хорих ял оноосон юм. Үүнээс нэг жилийн дараа  хоригдох ялыг 11 жил хүртэл бууруулж байсныг энэ удаа 10 жил 10 сар болгожээ.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЮКОС компанийн захирал асан Ходорковский ирэх сард суллагдана  
Үзсэн: 1052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-08-08 12:09
Ходорковскийн зураг биш байна

Бидэнтэй нэгдээрэй