![](/uploads/201308/news/thumb/c300dfc9f929ecf6f4915bd154626c59_x3.jpg)
Энэ сарын 7-нд "Хятад, Монгол, Орос улсын эдийн засгийн хамтын ажиллагаа-2013 чуулга уулзалт"-ын өмнөх хэвлэлийн бага хурал Бээжин хотын хэвлэл мэдээллийн төвд болж өнгөрлөө.
Тус хурлаар 8-р сарын 20-22-ны өдрүүдэд Эрээн хотод "Хятад, Монгол, Орос улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт-2013"-ыг зохион явуулахаар болсон ба уг чуулга уулзалт нь "Шинийг бүтээх, хамтран ажиллах, хамтдаа хөгжих, хамтдаа ялалт байгуулах" сэдвийн хүрээнд зохиогдох юм байна. Хурлын үеэр бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, төсөл танилцуулах, эдийн засаг худалдааны форум зэрэг арга хэмжээ болох юм байна.
Хэвлэлийн бага хуралд ӨМӨЗО-ны Худалдааны танхим болон Эрээн хотын холбогдох удирдлагууд, хэвлэл мэдээллийн 80-аад байгууллагын сэтгүүлчид оролцжээ.
"Хятад, Монгол, Орос улсын эдийн засгийн хамтын ажиллагаа -2013 чуулга уулзалт" болно | ||
Үзсэн: 1919 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.