![](/uploads/201411/news/thumb/b0da822e5c8aac2010922a362c02826e_x3.jpg)
Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн өчигдөр БНСУ-ын Чэжү хотноо эхэллээ. Манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Г.Дашдаваа, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор эрэгтэй 11, эмэгтэй найман жүдоч хүч үзэхээр Чэжүг зорьсон. Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон V байрт, эрэгтэйчүүдийн 66 кг-д Б.Батгэрэл VII байр эзэллээ.
Тус тэмцээнд 42 орны 276 жүдоч оролцож байна. Эхний өдрийн дараах байдлаар 12 орноос ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Франц хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон (1+2+0), БНСУ (1+1+1) улс удаалж байна. Манай улс хоёр хүрэл болон /V, VII/ хүртсэн амжилтаар VII байрт бичигдэж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаан болно.
Д.Амартүвшин, Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.