Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-11-28 10:19:29

Арваннэгдүгээр сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна. 

“Өнөөдөр” сонин тэргүүн нүүртээ “Шинжлэх ухааны салбарт жилд 100 тэрбум төгрөг хэрэгтэй”, “Цөм дампуурлаа гэж эндүүрсэн “Цүнхний компани”-ийн үржүүлэг”, “Газар хөдөллөө, танд 20 секунд байна”, “Хориотой сэдэв: Муу нуухаар сайн илчил”, “Монголчуудыг молигодох арга буюу будилсан шошго” зэрэг бичвэрийг нийтлэсэн байна. 
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын “Ардчилсан намын нөхдүүд социалист, коммунист нийгэмдээ тавтай морилоорой”, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үгэнд олзуурхаад байгаа шүү” зэрэг ярилцлагууд болон “Төрийн албан хаагчдад зориулсан барилга оршин суугчдын эрхийг зөрчиж байна”, “Засгийн газар огцорсноор эдийн засагт ямар хохирол гарав?” зэрэг мэдээллийг унших боломжтой.
 
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Хүчний байгууллагын удирдлагуудыг хүч түрэн томилохын учир юу байв”, “Өмнө зүгийн усыг хойш нь тат”, “Монголын төр яагаад аюулын ангал руу орчихоо вэ?” зэрэг мэдээ, материал болон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн “Ц.Оюунгэрэл сайд хэвлэлийн салбарыг дампууруулах ажлыг гардан зохион байгуулж байгаа нь харамсалтай” гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгджээ.
 
“Улс төрийн тойм” сонин өнөөдрийн тоймчийн буландаа “Д.Зоригт лав сайд биш шүү”, “Хүчний байгууллага Ерөнхийлөгчийн гарт орлоо”, “Шоовдорлогсод хийгээд үнэд орогсод” зэрэг материалууд нийтлэсэн бол ярилцлагын буландаа Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалын “Иргэд тендертэй холбоотой бүх мэдээллийг гар утаснаасаа авна” зэрэг бичвэрүүдийг уншаарай.
 
“Зууны мэдээ” сонин энэ өдрийн дугаартаа “Айсуй МАНАН-2”, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эдийн засгаа аваръя”, “Өвөлжөөний минь ойролцоо алт бүү гараасай” зэрэг мэдээ, материал болон Төрийн соёрхолт, зохиолч, сэтгүүлч Д.Норовын “Сайн уран бүтээлийг мөнгөөр зодож төрүүлнэ”, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн “Засгийн газар томилгоондоо яарчихлаа” зэрэг ярилцлагуудыг онцлосон байна.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Хуульд заалтгүй “залилан””, “Ерөнхий сайдын томилгоо МАН-ын Бага хурлын шийдвэрт нөлөөлөх үү” зэрэг мэдээ материал болон Монголын архитекторуудын эвлэлийн дэд Ерөнхийлөгч Д.Батын “Хот төлөвлөлтийг замбараагүй болгож байгаа гол зүйл нь газрын наймаа”  гэсэн гарчигтай ярилцлагыг уншиж болно.
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй