Шууд Chart

“Шонхор” фракцийн даргаар Д.Ганхуяг гишүүн сонгогдлоо

2014-11-28 10:24:27

Ардчилсан хүчний холбоо (АХХ), “Шонхор” фракцийн тэргүүнээр УИХ-ын дарга З.Энхболд ажиллаж байсан билээ. Тэгвэл саяхан тэрбээр АН-ын даргаар томилогдсон тул Ардчилсан хүчний холбоо ТББ болон “Шонхор” фракцийн тэргүүний ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөөд байгаа. Ардчилсан хүчний холбоо нь улс орон даяар үйл ажиллагаагаа явуулдаг улс төрийн олон нийтийн байгууллага бөгөөд гишүүнчлэлийн хувьд аль нэг намын харьяалалд хамааралгүй, төрийн албан хаагчдад нээлттэй гэдгээрээ ихэд онцлогтой байгууллага. Энэ ч утгаараа, хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан АХХ-ны ээлжит бус IV чуулганы хүрээнд тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ сонгогджээ.

Харин ойрын өдрүүдэд өрнөж буй улс төрийн үйл явдлын хүрээнд Ардчилсан намын үзэл баримтлалтай бүхий л талаараа нийцдэг “Шонхор” фракцийн тэргүүнээр чухам хэн сонгогдох бол гэсэн олны таамаг эзнээ олж, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг сонгогджээ. Тэрбээр уг фракцийг үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй улс төрийн хүрээллийнхэн дотроо нэлээд нэр хүндтэй эрхэм юм.
 
Дашрамд сонирхуулахад, улс төрийн Барууны либерал үзлийг шонхор шувуугаар, Зүүний үзлийг тагтаагаар төлөөлүүлэн үздэг нь нийтлэг ойлголт. Ялангуяа цагаан шонхор шувууг их эзэн Чингис хаан нэгэнтээ Монгол төрийн билэгдэл болгож байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тиймээс шонхор шувууг “Шинэчлэлийн” Засгийн газраас үндэсний бахархалт шувуугаар зарласан удаатай.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Шонхор” фракцийн даргаар Д.Ганхуяг гишүүн сонгогдлоо  
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй