Шууд Chart

Д.Оюунхорол гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хоёр жилийн дараа хэлэлцэв

2014-11-28 13:00:14

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг цаашид хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын гурван гишүүн өнгөрөгч 2011 оны аравдугаар сард өргөн мэдүүлсэн юм.

Хуралдааны үеэр хууль санаачлагчийн илтгэлийг Д.Оюунхорол гишүүн , Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Батсуурь гишүүн хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүд 85.5 хувийн саналаар дэмжлээ.
 
Ингэснээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Оюунхорол гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хоёр жилийн дараа хэлэлцэв  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй