Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Монголын анхны мэс засалч В.Ичинхорлоогийн мэндэлсний 100 жилийн ой, Монголд дурангийн мэс засал үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд болж буй Монголын мэс засалч эмч нарын Х чуулганд өнөөдөр оролцлоо.
УИХ-ын гишүүн Д.Батцогт "Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтад шинэчлэл хийж шаардлага бий. Тиймээс миний бие УИХ-ын гишүүн С.Одонтуяатай хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зохион байгуулалтын тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Энэ хуулийн төсөлд эрүүл мэндийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалтын тогтолцоог олон улсын нийтлэг чиг хандлагын жишигт нийцүүлэн цогцоор нь өөрчлөх зохицуулалт оруулсан. Мөн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр тусгаад байна. Бодлогын шинэчлэл хийх зорилгоор зарчмын томоохон өөрчлөлтүүд оруулж байгаа хуулийн энэ төслийг ойрын хугацаанд УИХ-д өргөн барих юм. Даяаршиж буй дэлхий ертөнцөд анагаахын шинжлэх ухааны шинэ ололтууд хурдацтай түгэн дэлгэрч буй энэ цаг үед Монголын мэс засалч эмч нар хүн амд үзүүлж буй тусламж, үйлчилгээгээ дэлхийн түрлэгтэй чадварлаг хослуулж, олон улсын эрдэм шинжилгээний хамтарсан судалгааны орчинд идэвхитэй байр суурь эзэлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр өгөөжийг улам сайжруулж ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Мэс заслын эмч нар салбарынхаа алдаа оноог дүгнэн, шинэ технологи, олон улсын чиг хандлагын талаар зөвлөлдөхөөр хоёр жил тутам чуулган зохион байгуулдаг. Энэ удаагийн чуулганд УИХ-ын гишүүн Д.Батцогт, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Академич Н.Баасанжав болон албаны бусад хүмүүс оролцсон. Түүнчлэн мэс заслын дэлхийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцохоор АНУ, ОХУ, БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд, нийслэл, орон нутгийн төлөөлөл болох 300 гаруй эмч оролцлоо.
Д.Батцогт гишүүн Монголын мэс засалч эмч нарын Х чуулганд оролцлоо | ||
Үзсэн: 1236 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.