Шууд Chart

Б.Чимидийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2014-11-28 15:34:26

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит “Үндсэн хуульт ёсны төлөвшил, хөгжлийн хандлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо.

“Чимид” сангийн тэргүүн Ч.Батцогт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, энэхүү арга хэмжээний зорилго нь Гавьяат хуульч Б.Чимидийн үзэл баримтлал, бүтээл туурвилыг олон нийтэд таниулахаас гадна Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар хөндөгдөж байгаа энэ үед уг асуудлаар мэргэжлийн хуульчдын байр суурийг тодорхойлоход оршиж байгаа хэмээсэн.
 
Мөн Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүлэв.
Дараа нь хууль зүйн салбарын мэргэжилтнүүд, мөн ХБНГУ-ын доктор Ю.Харбих, Японы судлаач Накамура Масаки, БНСУ-ын доктор, профессор Кан Гү Чол зэрэг эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл тавьсан юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Б.Чимидийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо  
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй