![](/uploads/201308/news/thumb/bb495a3db100b271918c0a7f84a539a1_x3.jpg)
Өнгөрөгч 6-р сард “Аэропорт Байкал” компани Монголын нилээд хэдэн компаниудтай яриа, хэлэлцээр явуулжээ. Үүний дүнд “Хүннү Эйр” компани “Аэропорт Байкал” онгоцны буудалтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Одоогийн байдлаар “Хүннү Эйр” компани нь Улаанбаатараас ирэх нислэгийг хүлээж авах бэлтгэл ажил нь бүрэн хангагдсан ажээ. Нислэгийг 9-р сараас “Фоккер-50” онгоцоор үйлдэхээр төлөвлөж байгаа юм.
Дашрамд дурьдахад, өнгөрсөн намар Монголын “Изинис Эйрвейс” компани Буриадын “Аэропорт Байкал” компанитай Улаанбаатар-Улаан-Үүдийн чиглэлд байнгын нислэг хийх гэрээтэй байсан боловч түүнийгээ цуцалсан юм. Тус компани 2010 онд энэ чиглэлд албан ёсны тээвэрлэгчээр томилогдсон байжээ.
Улаанбаатар-Улаан-Үүдийн чиглэлд байнгын нислэг хийнэ | ||
Үзсэн: 1034 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.