Шууд Chart

Авто замын шинэчлэлтийн ажлыг хийж үзүүлнэ

2013-08-08 13:39:05

Маргааш буюу энэ сарын 9-ны өглөөний 08:30 цагаас Налайхын замаас Багануур руу салдаг уулзварт авто замын шинэчлэлтийн ажлыг газар дээр нь хүйтэн аргаар дахин боловсруулах технологиор хийж үзүүлэх сургуулилт болно.

 Уг арга хэмжээг Зам тээврийн яам, Авто замын хяналт, Эрдэм шинжилгээ судалгааны төвөөс зохион байгуулж байгаа юм байна.
Арга хэмжээний үеэр “Замын битум” ХХК-ийн ажиллагсдын хээрийн байр сууц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ямар байгааг танилцуулна. Мөн талбайн хяналтыг лабораторийн болон халуун арга технологид ашиглагдах машин механизм тоног төхөөрөмж, хөрсийг боловсруулах технологид нэмэлт бодис хэрэглэх, ажил гүйцэтгэх технологийн машин механизм, тоног төхөөрөмжийг үзүүлж, шинээр туршиж байгаа дахин боловсруулах арга технологийн талаар тус тус танилцуулахаар болжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Авто замын шинэчлэлтийн ажлыг хийж үзүүлнэ  
Үзсэн: 1625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй