Шууд Chart

Жүдочид Чежүгийн гран прид VI байр эзэллээ

2014-12-01 09:48:15

Энэ оны сүүлийн тэмцээнүүдийн нэг болох Олон улсын жүдо бөхийн холбооны календарт тусгагдсан Жэжүгийн гран-при өнгөрөгч бямба гарагт өндөрлөсөн. Өмнөд Солонгосын Чежү аралд болсон уг тэмцээнд 42 орны 278 тамирчин зодоглосноос БНСУ зургаан алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, тэргүүлсэн бол Франц /6+1+1/, Япон /1+2+0/, Румын /1+0+1/, Герман/0+2+2/ улсууд удааллаа. Манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй таван жүдоч өрсөлдсөнөөс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, VI байрт шалгарлаа.
 
Эрэгтэйчүүдийн 100 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн медаль, 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медаль хүртлээ. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны дараагийн тэмцээн болох  Токиогийн "Их дуулга" энэ сарын 5-7 өдрүүдэд болох билээ.
 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Жүдочид Чежүгийн гран прид VI байр эзэллээ  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй