Өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан МАН-ын бага хурлаас "Улс орныхоо эрх ашгийг, намын эрх ашгаас дээгүүр тавьж” гэсэн тодотголтойгоор Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэр гаргасан.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдэд хамтарч ажиллах санал илгээсэн. Энэ саналыг сөрөг хүчин болох МАН онцгойлон авч үзэж зөвхөн уг асуудлыг судлах зорилгоор ажлын хэсэг байгуулсан юм. М.Батчимэг гишүүнээр ахлуулсан тус ажлын хэсэг нь УИХ дахь АН-ын бүлгээс гарсан хамтарсан Засгийн газар байгуулах ажлын хэсэгтэй олон дахин уулзаж, ярилцсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Ямартаа ч бүлэг болон Удирдах зөвлөлийн гишүүдийн санал зөрөлдөж байсан хэдий ч ийнхүү Бага хурлаа хуралдуулсны дараа шинээр байгуулагдсан Засгийн газарт хамтарч ажиллахаар болж байна.
Тэгэхээр одоо хэн МАН-ын оронд сөрөг хүчин байх вэ гэдэг асуудал үүснэ. “Шударга ёс” эвсэл болон Иргэний зориг ногоон нам Засгийн газарт хамтарна гэдгээ нэгэнт мэдэгдсэн тул боломжгүй. Харин өнгөрсөн долоо хоногт УИХ дахь бие даагч гишүүд хэрэв МАН, АН-тай нэгдэж МАНАН байгуулвал бид хяналтын үүргийг гүйцэтгэх сөрөг хүчин болно хэмээн мэдэгдэж байсан юм. Анхнаасаа хамтарсан Засгийн газар байгуулах талаар ярилцсан АН-ын ҮЗХ-ны хурал дээр энэ асуудал бие даагч гишүүдэд хамаагүй гэдгийг хэлж байсан. Энэ утгаараа ч бие даагч гишүүдэд сөрөг хүчин болохоос өөр сонголт үлдээгүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын аливаа бодлого, шийдвэрийг шүүмжилж эерэг тийш чиглүүлэх сөрөг хүчин нь өнөөдрийн Засгийн газарт бие даагч гишүүд болж байгаа бололтой.
Бие даагчид сөрөг хүчин боллоо | ||
Үзсэн: 1266 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.