Өнөөдөр АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдахаар болж товоо зарлажээ. Тодруулбал, өнөөдөр үдээс хойш 18:00 цагаас Төрийн ордонд хуралдах юм байна.
Албан эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөөдрийн хурлаар өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын Бага хурлаас гаргасан Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэрийн талаар хэлэлцэх аж. Өөрөөр хэлбэл, хамтарсан, “эв нэгдлийн” гэсэн нэрээр яригдаж байгаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх, үүнд бусад хамтарч байгаа намуудын оролцоо хэр байх талаар ярилцах ажээ.
Бид мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.
Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдана | ||
Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.