Шууд Chart

Лионель Месси бууриа сэлгэх үү

2014-12-01 12:00:17

Аргентиний шигшээ болон "Барселона" багийн довтлогч алдарт Лионель Месси “Челси”-д "санаатай" буйгаа илэрхийлсэн байна.  Месси карьераа “Челси”-д үргэлжлүүлэх боломжийн талаар судалж эхсэлсэн нь "Барселона" энэ улирлыг цомгүй өндөрлүүлсэнтэй холбоотой бөгөөд багаа орхихоор зэхэж байгаа гэсэн мэдээллийг Аргентиний Direct TV портал сайт нийтлэжээ.

Тус эх сурвалжийн мэдээлж буйгаар "Месси англи хэл үзээд эхэлчихсэн бөгөөд “Цэнхэрүүд”-ийн дасгалжуулагч Жозе Моуриньо ч энэ наймааг хүлээн зөвшөөрч байгаа аж. Л.Месси өөр улсын АШТ-д хүч сорихыг хүссэний дээр хүү Тиагогоо Лондонд боловсрол эзэмшүүлэхийг зорьж байгаа" гэнэ.

Мөн “Барселона” багийн удирдлага түүнд таагүй санагдаад эхэлсэн бөгөөд "бууриа сэлгэж" мэдэх гол шалтгаан нь өөрийн баг болон, багийн удирдлагууд гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.  Энэ мэдээлэл гарснаар “Челси”-гийн гол ивээн тэтгэгчдийн нэг “Адидас” компани "Л.Мессиг Англид ирвэл санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ амлажээ.

Үүнээс өмнө “Барселона” Л.Мессиг 2016 онд зарахаар төлөвлөж байгаа” гэсэн мэдээлэл олон нийтэд ил болоод байсан юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Лионель Месси бууриа сэлгэх үү  
Үзсэн: 1534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй