Шууд Chart

АН-ын гишүүд “Түүчээ цэг” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

2014-12-01 13:57:55

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, Ж.Батзандан нар өнөөдөр Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойд зориулсан зураач Х.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын “Түүчээ цаг” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэгдсэн уг үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа юм байна. Зураач Л.Хадбаатар нь ардчилсан хувьсгалд оролцож явсан төдийгүй хамгаалалтын албаны анхны даргаар ажиллаж байжээ. Тэрээр үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн зочдод хандаж “1989-1990 онд социалист нийгмийг өөрчлөн Монгол Улсыг ардчилсан орон болгохоор тэмцэж байсан журмын нөхдөө, тухай үеийн бүх үйл явдлыг уран зурагт буулгахаар дөрвөн жил ажилласан” хэмээн хэлж байлаа.

 “Түүчээ цаг” үзэсгэлэнд ардчилсан хөдөлгөөний зүтгэлтэн, анхдагчид болох С.Зориг, Э.Бат-Үүл, С.Цогтсайхан, Баабар, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нараас эхлээд өлсгөлөнд оролцсон 404 хүний хөргийг бүтээснээ дэлгэн үзүүлсэн байна. Мөн “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан, Н.Энхбаяр нар “Хонхны дуу”-гаар ард түмнийг ардчилалд уриалж буйг, 1990 оны 12 дугаар сарын 10-ны анхны цуглаан, МУГЖ Д.Сосорбарамын илтгэл тавьж буй хаврын жагсаал, анхдагчид МАХН-ын Төв хороонд өргөх бичиг барихаар явж байгаа зэрэг түүхэн үйл явдлуудыг дүрслэн харуулжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

АН-ын гишүүд “Түүчээ цэг” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо  
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй