Шууд Chart

Монгол банк банкуудад 100.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдлаа

2013-08-08 14:52:50

Монгол банкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна.  Энэ удаагийн арилжаагаараа банкуудад 62.7 сая ам.долларыг 1571 хаалтын ханштайгаар, 155.5 сая юанийг 255.59 хаалтын ханштайгаар худалдаж валютын захад ам.доллар болон юань нийлүүллээ. Ингэснээр Монгол банк банкуудад 100.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдсан байна.

Монгол банк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт гадаад валютын дуудлага худалдааг тогтмол зохион байгуулдаг билээ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монгол банк банкуудад 100.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдлаа  
Үзсэн: 1287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй