Шууд Chart

Л.Эрдэнэчимэг гишүүн дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхцөлтэй танилцав

2014-12-01 17:06:39

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай өнөөдөр танилцав. Тус эмнэлэг нь хуучнаар хүүхдийн 2 дугаар эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 165 ортой хэдий ч өнөөдрийн байдлаар 286 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний гуравны нэг нь буюу 95 хүүхэд нь Баянгол дүүргээс ирж хэвтжээ. Учир нь Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэггүйгээс тус дүүргийн 19 хорооны хүүхэд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлдэг байна

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, эхний ээлжинд Баянгол дүүргийн харьяаллын хүүхдүүдийг дүүрэг рүү нь шилжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм байна гэлээ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт баригдах жишиг эмнэлгийн барилгын ажлыг яаравчлуулах талаар Нийслэлийн удирдлагууд болон холбогдох хүмүүстэй уулзаж ярилцана гэдгээ тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэнд дуулгасан. Ерөнхий эмч Б.Галсанцэдэн, сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж байгаатай холбоотой ачаалал буурахгүй байсаар байна хэмээгээд бид хүүхэд багачуудыг эндэгдэлд хүргэхгүйн  төлөө бүхий л чадлаараа ажиллаж байна гэлээ. Мөн тэрээр нийслэл тусгайлсан хүүхдийн эмнэлэгтэй болох шаардлагатайг онцолж байлаа. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг илүү цагаар ажиллаж байгаа эмч, сувилагч болон ажилчдын илүү цагийн хөлсний асуудлыг хэрхэн шийдэж байгааг тодруулахад ерөнхий эмч Б.Галсанцэдэн ажилтнуудын илүү цагийн хөлсийг цаг хугацаанд нь олгож байгаа гэлээ. Мөн тэрээр эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас 75 хүүхдийн эвхдэг ор дэлгэн хонгилдоо хүлээн авч эмчилж байгааг дуулгасан юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Л.Эрдэнэчимэг гишүүн дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхцөлтэй танилцав  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй