Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Жим Андерсон Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэхэд бэлэн болоод буй “Ухаалаг засаг”, “Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн гуравдугаар үе шат”, “Боловсролын чанарын шинэчлэл”, “Цахим эрүүл мэнд” зэрэг дөрвөн төслийг холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлж, ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн юм. Эдгээр төслийг хэрэгжүүлэх талаар нэлээд урт хугацаанд яригдаж байна. “Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн гуравдугаар үе шат” төслийн тодорхой хувь нь Щвейцарийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжихээр төлөвлөгдсөн байгаа. Харин төслийн хэрэгжих хугацаа энэ мэтээр дахин хойшлох юм бол Щвейцарийн Засгийн газраас буцалтгүй тусламжийг эргүүлэн татах талаар яригдаж байгаа гэдгийг дуулгав.
Уулзалтын төгсгөлд Ц.Оюунбаатар гишүүнМонгол Улсын төр засгаас авлигын асуудалд нэлээд анхаарал хандуулж, холбогдох хэлэлцүүлэг, судалгаа хийж байна. Дэлхийн банк олон оронд энэ төрлийн төсөл хэрэгжүүлсэн туршлагатай. Тиймээс цаашид Монгол Улстай хамтран авлигыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар судалж үзэхийг хүссэн бөгөөд ноён Жим Андерсон уг саналыг Дэлхийн банкны зүгээс дэмжиж ажиллах боломжтой гэв.
Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 896 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.