Шууд Chart

Ч.Сайханбилэг: Бид Засгийн газарт 51 хувиас дээш суудал авна

2014-12-02 09:18:25

Өчигдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдаан болсон. Уг хуралдаанаар МАН-ыг Засгийн газарт хамтарч ажиллахыг зөвшөөрч, АН-д ирүүлсэн бичгийг ҮЗХ-ны гишүүдэд танилцуулсан юм. Ингэхэд гишүүдийн олонх нь Засгийн газарт МАН-тай хамтрах нь зүйтэй хэмээн үзжээ.

Мөн уг хуралдааны үеэр яригдсан гол асуудал бол Засгийн газарт МАН-д хэдэн суудал өгөх тухай юм. ҮЗХ-ны гишүүд намын дарга болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс МАН-д чухам хэдэн яамыг өгөх талаар асуужээ. Харин Ч.Сайханбилэг “Бид Засгийн газарт 51 хувиас дээш суудал авна” хэмээн мэдэгдсэн бөгөөд чухам ямар яамуудыг аль намд өгөхөө тодорхой хэлээгүй байна.
 
Өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өргөн барьж өөрчилснөөр Засгийн газар 13 яамтай болсон. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн хэлснээр АН долоон яамаа авна гэсэн үг. Харин үлдсэн зургаан яамыг МАН, “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг ногоон намд хувааж өгөхөөр болж байна.
 
Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН дөрвөн яам авна гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-уудад  нэг, нэг яам үлдэж байгаа бололтой. Ямартаа ч Ч.Сайханбилэг кабинетаа хэрхэн бүрдүүлж, Засгийн газрын суудлаа намуудад хэрхэн хуваарилж өгөх нь энэ долоо хоногт тодорхой болох юм.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ч.Сайханбилэг: Бид Засгийн газарт 51 хувиас дээш суудал авна  
Үзсэн: 1642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй